Агуйнууд

Талын агуй

Монголд мэдэгдэж буй галт уулын гаралтай агуйн дотроос хамгийн том, хамгийн урт нь. Мөсөн унжлагатай.

Галт уулын гаралтайМөсөн унжлагатайНэг гол хонгилтой
245+ мурт1250 мд.т.д өндөрГалт уулынгаралСүхбаатараймаг

Талын агуй нь Сүхбаатар аймгийн Дарьганга суманд, Шилийн Богд уулаас 15 орчим км зайтай, тал газарт оршдог. Зүүн тийш 2 орчим км-т унтарсан галт уул бий.

Агуйн ам

Агуйн ам далайн түвшнээс дээш 1250 м өндөрт, хотгорын ёроолд байрладаг. Амыг олоход хэцүү тул чулуун овоогоор тэмдэглэсэн байдаг. Амны орчмын хад үйрч байгаа тул анхааруулах тэмдэг тавьсан.

Бүтэц

Агуй 245 м-ээс урт бөгөөд зүүн тийш чиглэсэн нэг гол хонгил, хэд хэдэн салаа хонгилтой. Дотор нь мөсөн унжлага үүсдэг.

Судалгаа

Агуйн тухай мэдээ 1977 оноос хэвлэлд гарч эхэлсэн. 1998 оны 2-р сарын 15-нд морфометрийн хэмжилт хийж, план болон зүсэлт зургийг гаргасан.

Агуйд орохдоо дуулга, гэрэл заавал авч, амны орчмын үйрэмтгий хадыг тойрч гарна уу.

Эх сурвалж